Бага ангийн сургалт
2012-05-11
Манай ангийн танилцуулга

1б анги

Манай хамт олон энэ хичээлийн жилд 30-уулаа, 20 хөөрхөн гүнж, 10 хөөрхөн ханхүүтэйгээр суралцаж байна. Бид сургуулийн алтан босгыг алхан орсон цагаасаа хугацаандаа хоцрогдолгүй уншиж, бичиж, бодож сурахаар шамдан, амжилт бүтээлээр дүүрэн суралцлаа.

Манай ангийн сурагчдаас:

Хас банкнаас зарласан “Бид эх орондоо хайртай” зургийн уралдаанд сурагч С.Халиун амжилттай оролцож 20000 төгрөгийн бэлгийн картаар шагнууллаа.

Аймгийн хүүхдийн шатрын тэмцээнд сурагч Н.Номин амжилттай оролцов. “Ирээдүйн шийдэл” төрийн бус байгууллагын “Спортлог сурагч” алтан медалиар шагнагдлаа.

Дээлтэй монгол өдөрлөгт ангиараа амжилттай оролцлоо. Үүнд сурагч Н.Номин, Б.Цэцэгмаа, Ц.Мөнх-Од, М.Билгүүн, Б.Болор-Эрдэнэ, Б.Мөнхтулга нар нөхдөө хошуучлан оролцов.

Сэтгэх чадварын олимпиадыг ангидаа хоёр үе шаттайгаар явууллаа. Нэгийн даваанд сурагч Ц.Энхжин, У.Одбаяр, Д.Аминаа, Б.Батхалиун, Э.Билгүүнтөгс, Б.Мөнхтулга, Г.Мөнхжин, Б.Дамба, М.Билгүүн нар, хоёрын даваанд сурагч У.Одбаяр, Г.Мөнхжин, Б.Батхалиун, Э.Билгүүнтөгс, С.Халиун, Б.Цэцэгмаа, Д.Үүрийнтуяа, Б.Анар, С.Баярмаа нар тэргүүллээ.

Сэтгэх чадварын сургуулийн олимпиадад сурагч М.Билгүүн амжилттай оролцлоо.

Багш Б.Бадарчийн нэрэмжит математикийн олимпиадад Ц.Энхжин, Э.Билгүүнтөгс, Б.Болор-Эрдэнэ, У.Одбаяр, Э.Халиунаа нарын 20 сурагч амжилттай оролцов.

Олон улсын математикийн “Кенгуру” олимпиадад сурагч Ц.Энхжин, Б.Марал, Б.Цэцэгмаа, Э.Билгүүнтөгс, Б.Мөнхтулга, У.Одбаяр, Б.Болор-Эрдэнэ, Б.Дамба, С.Баярмаа, Н.Номин, Б.Анар, Б.Батхалиун нарын сурагчид оролцож С.Баярмаа 2дугаар зэргийн диплом, Э.Билгүүнтөгс, Б.Цэцэгмаа нар 3дугаар зэргийн дипломоор шагнагдсан нь бидний хамгийн том амжилт боллоо.

Эрдмийн баяраа 3дугаар сарын 24-нд тэмдэглэж “Сургуулийн аварга хурдан уншигч”-аар сурагч У.Одбаяр, “Сургуулийн тэргүүний сурагч”-аар Б.Мөнхтулга нар шалгарав.

Багш БТА Я.Тунгалагтуяа нь:

Энэ хичээлийн жилд явагдсан аймгийн багш нарын математикийн олимпиадад 1дүгээр байр, Н.Лувсандоржийн нэрэмжит монгол бичгийн олимпиадад 1дүгээр байр, математикийн стандартын олимпиадад 2дугаар байр эзэлж, Б.Бадарчийн нэрэмжит олимпиадад 4дүгээр байр, монгол хэлний олимпиад, монгол бичгийн уран бичлэг, хичээнгүй бичгийн уралдаан зэрэгт амжилттай оролцож, улсын математикийн олимпиадад 13дугаар байр эзэлсэн амжилтуудаар дүүрэн байна. Даасан ангиа сурлага сахилгаар тэргүүний анги болгон хүмүүжүүлж, хугацаанд нь хурдан уншуулж, бичүүлж, бодуулж сургахын төлөө өөрийн мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж байна.

Ангийн сурагчдын дунд унших, бичих чадварын тэмцээнүүд, сэтгэн бодох чадварын олимпиадыг шат дараалан явуулж, олимпиадад бэлтгэх сонгон тогтмол хичээллүүлж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.



Comments

ЕБ-ын бага ангийн сурагчдын зайны сургалтанд зориулав

Сүүлийн бичлэгүүд

. Манай багш
. Баяр хүргэе./8/
. Баяр хүргэе./7/
. Баяр хүргэе./6/
. Баяр хүргэе./5/
. Баяр хүргэе./4/
. (гарчиггүй)
. Баяр хүргэе./2/
. Манай ангийн танилцуулга
. Баяр хүргэе.2
. Хүүхдийн дуу
. Хүүхдийн дуу
. Шинэ ном
. Шинэ ном
. Цахим хичээл
. Цээжлэх шүлгүүд
. Хичээлийн хуваарь
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. hicheel
. Bagshiin duulsa duu
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Хадгаламжийн бэлгийн картаар шагнууллаа.
. Баяр хүргэе
. Эцэг эхчүүдэд
. Duu
. Duu
. Duu
. Duu
. Duu
. Duu
. Duu
. kj
. Тоо бодож толгойгоо сэргээцгээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бяцхан толь бичиг

Бяцхан толь бичиг



Link Results?

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн



Холбогдолгүй нийтлэлд оруулсан зарын чанартай сэтгэгдлийг устгах болон бүх хэсэгт сэтгэгдэл оруулахыг хориглох хүртэл бусад арга хэмжээ авах тул та зөвхөн холбоотой бичвэрт холбоотой сэтгэгдэл л оруулна уу!!


:-)
 
xaax